Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар аюулгүй байдалд дотоодын хяналт тавихад оршино.
- Чанарын удирдлага, чанарын багийн гишүүд болон эрүүл мэндийн ажилтны чадавхыг дээшлүүлэх
- Эмч эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадвар, гардан үйлдлийн стандарт мөрдөлтийг сайжруулах
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан чанарын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах
- Тусламж үйлчилгээнд орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулах, үр дүнг тооцох
- Алдаа зөрчил эрсдлийг тодорхойлон дүн шинжилгээ хийж, эрсдлийг бууруулах
- Эмийн чанар аюулгүй байдлыг ханган эмийн сангийн эрсдлийг бууруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлэх
- Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлж, аюулгүй, эрсдэлгүй нөхцлийг бүрдүүлэх
- Эмнэлгийн гадаад , дотоод тохижилтыг сайжруулан үйлчлүүлэгчдэд ээлтэй орчинг бүрдүүлэх
Чанарын албаны бүрэлдэхүүн
Орон тооны гишүүд:
- Эмнэлгийн чанарын албаны дарга
- Эмчилгээний чанарын менежер
- Лавлагаа мэдээллийн ажилтан
Орон тооны бус гишүүдэд:
- Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
- Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга
- Сувилахуйн албаны дарга
- Тархвар судлаач
- Мэдээллийн мэргэжилтэн статистикч их эмч
- Эмийн сангийн эрхлэгч
- Эрүүл мэндийн даатгалын эмч
Тасгуудын чанарын багын гишүүдэд:
- Поликлиникийн багийн ахлагч-Поликлиникийн эрхлэгч
Гишүүд:
- Дотрын өвчний тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Мэс заслын тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Хүүхэд өсвөр үе, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
- Дүрс оношлогоо, багажийн шинжилгээ хариуцсан их эмч
- Поликлиникийн ахлах сувилагч
2. Хэвтэн эмчлүүлэх тасгийн багийн ахлагч-Тасгийн эрхлэгч эмч
Гишүүд:
- Мэдрэлийн их эмч
- Дотрын их эмч
- Тасгийн ахлах сувилагч
- Яаралтай тусламжийн их эмч эсвэл сувилагч
3. Яармаг салбар амбулаторийн багийн ахлагч-Яармаг салбарын эрхлэгч
Гишүүд:
- Мэдрэлийн их эмч
- Чих хамар хоолойн их эмч
- Шүдний сувилагч
Чанарын хөтөлбөр, чанар сайжруулах төлөвлөгөөний биелэлтийн хувь:
ХУЭМТ-ийн чанарын хөгжлийн хөтөлбөр 2016 оны 3 сарын 29-ны өдрөөс 2019 оны 3 сарын 29-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ. Чанарын алба нь 2017 оны 12 сарын 11-ны өдрийн ЭМС-ын 503 тоот тушаал, ХУЭМТ-ийн даргын 2018 оны 2 сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалд заасны дагуу магадлан итгэмжлүүлэх бэлтгэлийг хангаж, ЭМТХ-д магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтийг хүргүүлсэн ба 2019 оны 3 сарын 5-ны өдөр тусгай томилогдсон шинжээч нарын баг ХУЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний төрөл, технологи, чанар, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт үнэлгээг хийж, 2023 он хүртэл магадлан итгэмжлэв.
7 зорилтын дор хэрэгжүүлэх 50 ажлаас эхний хагас жилд 48 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 46 ажил биелсэн. Биелэлт 95.8%-тай байна.
2019 онд ХУЭМТ-ийн удирдлагын баг, Чанарын алба нь Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна.