Төв поликлиникийн тасаг нь Д.Молор-Эрдэнэ эмчийн удирдлаганд Хан Уул Дүүргийн 1,2,3,11,15,12,13-р хорооны ард иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд нийт 74 эмч эмнэлгийн мэргэжилтэнгүүдтэй 24 төрлийн нарийн мэргэжлийн кабинетууд ажиллаж байна. Үүнээс:
Клиникийн профессор -2 , АУмагистр -10, АУ тэргүүлэх зэрэгтэй эмч-10, АУ ахлах зэрэгтэй эмч 12 ахлах зэрэгтэй сувилагч 22 ажиллаж байна
- Поликлиникийн тасаг нь дотор:
- Ёс зүйн баг 3 гишүүнтэй ахлагч Ц.Чулуун эмч
- Халдвар хамгаалал 3 гишүүнтэй ахлагч П.Төгсжаргал
Чанарын баг 3 гишүүнтэй ахлагч Б.Энхтуяа эмч нарын баг бүрэлдэхүүн өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байдаг.
Нарийн мэргэжпийн кабинетууд: дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, зүрх судас, мэдрэл, чих хамар хоолой, гэмтэл, шүд, арьс харшил, ДОХ/БЗХӨ кабинет, биеийн тамир чийрэгжүүлэлт, сургалт арга зүй, дархлаажуулалт, халдварт, хавдар, дотоод шүүрэл, сүрьеэ, сэтгэц-нарколог, ЭХО, уламжпалт эмчилгээ, физик эмчилгээ, рентген, клиник болон биооохимийн лаборатори, статистик зэрэг нирийн мэргэжлийн болон үйл оношийн кабинетуудтай.
Үүнээс гадна Өрхийн эрүүл мэндийн төвүүд, яармаг дахь салбар, НЭМ тасгийн ХДХВ/ДОХ/, Сүрьеэгийн кабинетуудын үйл ажиллагаанд хяналт тавьж хамтран ажиллаж байна. 2017 онд шинээр дүрс оношлогооны кабинетад яс булчин үений эхо, мэдрэлийн кабинетад ЭЭГ мөн халдварт бус өвчний Нэг цэгийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн нь үр дүнд хүрсэн.
Хан Уул Дүүргийн нутаг дэвсгэр дээрхи аж ахуйн нэгж албан байгууллагуудад урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг цаг алдалгүй хийж үйлчлэн хамтран ажиллахад үргэлж бэлэн байдалд байгаа юм.