Хүний нөөцийн алба

Байгууллагын хүний нөөцийг төлөвлөх, чадварлаг эмч, мэргэжилтнийг сонгон авах, хуваарилах, хөгжүүлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж, тэдний ажлын үндсэн үүрэг, үндсэн зорилтыг тодорхойлох, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготойгоор ажилладаг.

Хан-Уул эрүүл мэндийн төв нь нийт 11 удирдах ажилтан, 83 их эмч, 67 бага эмч, сувилагч, 63 эмнэлгийн бусад ажилтан, 5 гэрээт ажилтантайгаар ажиллаж байна. Нийт эмч, ажилчдыг боловсролын төвшингөөр ангилбал клиникийн профессор – 1, магистр – 22, бакалавр – 111, дипломи – 63, бусад бага дунд боловсролтой ажилтан – 27 байна. Мэргэжлийн зэргээр ангилбал ахлах – 37, тэргүүлэх – 10 зэрэгтэй ажилтан байна.

Үндсэн тусламж үйлчилгээ

Хүний нөөц

1

Хүүхдийн тусламж үйлчилгээ

Хүүхдийн ерөнхий зохицуулагч -1, хүүхдийн эмч-2 , өсвөр үеийн эмч-1 хүний нөөцтэй НЭМГ-ын 2011 оны 1А/144 “Хүүхдийн кабинетийн эмчийн ажиллах журам”- тушаалын  дагуу хүүхдийн болон өсвөр үеийн эрүүл мэндийн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

2

Эх барих, эмэгтэйчүүдийн

Нөхөн үржихүйн ахлах эмч – 1, Эмэгтэйчүүдийн – 4 эмч, гэрээт эмч – 1 жирэмсэн эхийн хяналт, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эх барихын тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна. Учир нь төрөх байр, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц төсөвт тусгагдаагүй байна.

3

Дотор

Жирэмсний дотрын эмч-1, дотоод шүүрэл-1, бөөрний эмч-1, гастрэнтерлоги-1, зүрх судасны эмч-2, ахмадын эмч – 1 бүрэлдэхүүнтэй Амбулаторийн үзлэгийг  тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэвтүүлэн эмчлэх 65 ортой тасгаар, дотрын-3, яаралтай тусламж хүлээн авахын-3, хөнгөвчлөх эмчилгээний-1 эмчтэй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

4

Мэдрэл

Амбулаторийн тусламж үйлчилгээг мэдрэлийн эмч-2, хэвтүүлэн эмчлэх 25 ортой мэдрэлийн тасгаар мэдрэлийн 2 эмч ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлж байна.

5

Шүд

Шүдний тусламж үйлчилгээг шүдний 6 эмчтэй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

6

Халдварт

Халдварт эмч-1, 2 халдвар судлаач эмч, ахлах халдвар судлаач эмч -1 үйл ажиллагаа явуулж байна.

7

Мэс засал

Мэс заслын 2 эмчтэй амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэвтүүлэн эмчлэх тасаг байхгүй учир нь байр, багаж тоног төхөөрөмжгүй байна.